20 Comments

  1. БУРХАН НАС ТАРААЖ БАЙЖЭЭ.
    Хамгийн түрүүнд хүн ирж гэнэ.
    – За хүн чамд би 30 насыг өгье гэхэд ихэд голж Бурхан минь хүн надад арай л бага нас байна гэж чамлажээ.

    Дараа нь илжиг орж ирж байна.
    Бурхан
    – За илжиг чамд би 30 насыг өгье гэж
    Илжиг
    – Өө бурхан минь илжиг би 30 жил тэрэг чирж чадахгүй. Надад 15 насыг хайрла гэсэнд бурхан ёсоор болгож үлдсэн 15 жилийг хүнд өгч, хүн 45 настай болж гэнэ.

    Дараа нь нохой бурханы өмнө орж ирэхэд
    Бурхан
    – За нохой чамд би 20 насыг өгье гэхэд нохой
    – Бурхан минь нохой би 20 жил хот манаж чадахгүй. Та надад 10 насыг хайрла гэхэд бурхан ёсоор болгож үлдсэн 10 насыг хүнд нэмж өгч хүн 55 настай болж гэнэ.

    Дараа нь сармагчин орж ирж
    Бурхан
    – Сармагчин чамд би 30 насыг өгье гэжээ.
    Сармагчин
    – Бурхан минь би яаж 30 жил хүн хөгжөөж модноос зүүгдэж амьдрах билээ. Надад та 10 насыг хайрла гэхэд бурхан ёсоор болгож үлдсэн 20 жилийг хүнд өгч хүн 75 настай болжээ.

    Ингээд хүн бурханы өгсөн 30 жилд маш их эрч хүчтэй залуу сайхан байж , илжигний өгсөн 15 жилд илжиг мэт зүтгэж, нохойны өгсөн 10 жилд нохой мэт үнэнч бөгөөд яс цуглуулах аятай хөрөнгөө хурааж, сармагчны өгсөн 15 жилд буцаад хүүхэд мэт болж өтөлдөг гэнэ.

    Copy

  2. Tìm thấy có hàng có nhiều cái chữ nói di chuyển ở nhà ê cái bà này đâu ra vậy cái đầu này còn di chuyển nữa chứ 0 cái mặt nạ này em đã từng thấy đâu thì phải

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You might like

© 2026 Cantinho do Vídeo - WordPress Video Theme by WPEnjoy